ИХ ТЭНГЭРЭЭС ХУЛГАЙД АЛДАГДСАН ГЭХ 60 УРАН ЗУРАГ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАДАМ ДҮҮ Х.БОЛДБААТАРЫН АЖЛААС ОЛДЖЭЭ

ИХ ТЭНГЭРЭЭС ХУЛГАЙД АЛДАГДСАН ГЭХ 60 УРАН ЗУРАГ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАДАМ ДҮҮ Х.БОЛДБААТАРЫН АЖЛААС ОЛДЖЭЭ

“Монголын уран зургийн галлерей”-аас 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байна. 

Тухайн үйлдэлд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү такси хочтой Х.Болдбаатарын гэр болон ажлын газарт өнөөдөр /2024.05.07/ прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийжээ.  Түүний эзэмшлийн Монгол арт галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан бөгөөд тэр дунд нь тооллогоор дутсан хулгайд алдагдсан уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрчээ.

Энэ уран зургийг Ц.Элбэгдорж нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хадам дүүдээ өгч хадгалуулсан гэх байж болзошгүй аж.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд