Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Долоо хоног бүрийн Даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цаг үеийн шинжтэй 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Мөн эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Орон сууцжуулалтын хуулийн төслийг боловсруулж, өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс Барилга, хот байгуулалтын сайдад өгсөн. Үүний дагуу энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хууль дэмжигдэж, УИХ-д өргөн барьснаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн байдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд