Засгийн газрын хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг Төрийн нууцаас гаргана

Засгийн газрын хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг Төрийн нууцаас гаргана

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг Төрийн нууцаас гаргах талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн саналаар шүүхийн тогтоолыг Төрийн нууцаас гаргах юм.

Сануулахад, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж буй бөгөөд өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн явцыг танилцуулсан ба "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай" гэх мэдээллийг өгсөн байдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд