Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргав

Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ үеэр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас,

Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас,

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд