Хот живсэн цагт л хожимдож ухаарах гээгүй бол хотдоо хайртай байна уу, нийслэлийн удирдлагууд аа!

Хот живсэн цагт л хожимдож ухаарах гээгүй бол хотдоо хайртай байна уу, нийслэлийн удирдлагууд аа!

Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хууль, журмын хүрээнд хамгаалах далан хаалтууд хийж ажиллахгүй бол нийслэлийн ихэнх дүүрэг үерийн өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Энэ бол дулааны улиралд анхаарах гол асуудал. Товчхондоо үргэлжлэн орсон шиврээ борооноор ч Улаанбаатар хот үерт өртөж, урсах эрсдэлтэй болсон гэсэн үг. Учир нь хотод борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Тус шугам хоолойн насжилт дуусч, элэгдэлд ороод сүүлийн жилүүдэд зуны урсгал засвараар л дөнгөн данган ажиллаж буй.

Үерийн аюулд өртсөн хэрнээ өнөөдөр ус зайлуулах шугам хоолойноос илүү брожур сольж, зам нөхөхөд нийслэлийн удирдлагууд анхаарч байгаа нь эмгэнэлтэй.

Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай, ачаалал нь аль хэдийнэ хэтэрчихсэн. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан гэдгийг Геодези усны барилга байгууламжийн газраас мэдээлсэн. Ус зайлуулах хоолой хүртээмжгүйгээс наад зах нь явган хүний болон авто машины замын насжилт, элэгдэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Замын чанар муудах, элэгдэх, язрах зэргээр насжилтыг богиносгодог. Мөн иргэдийн өдөр тутмын амьдралд ч асуудал үүсгэж байна. Мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэвч тус инженерчлэл, шугам хоолойг шинээр тавихад хэт өндөр зардалтай учир жил бүрийн улсын болон нийслэлийн төсвөөс мултардаг байна.

Гэхдээ энэ жил далан шугамын цэвэрлэгээний төсөв нийт дөрвөн тэрбум гаруй төгрөг тусгажээ.

Тус төсвийн хүрээнд хавар болон зундаа далан, сувгуудыг 1-2 удаагийн давтамжтай цэвэрлэгэн хийх, шугам сүлжээн дээр болохоор борооны дараа 3-4 удаагийн давтамжтай их цэвэрлэгээ хийх аж. Тэгэхээр тус төсөв ус зайлуулах шугам хоолойг шинэчлэхэд огт зориулагдаагүй байна. Жил бүр шиэчлэлт хийж, брожур солих төсвийг л тавиад өгвөл Улаанбаатар борооноор усан хот гэж нэрлэгдэхгүй.

Түүгээр ч зогсохгүй хүмүүс ч зам дээгүүр уртын харайлт хийх шаардлагагүй болно.

Өндөр өртөг шаардах ч нэг хийчихвэл өчнөөн жилдээ нийслэлиынхэнд хэрэгтэй энэ мэт бүтээн байгуулалтдаа холбогдох хүмүүс нь анхаарч, шаардлагатай төсвийг нь баталж өгөхийг иргэд төдийгүй бодит нөхцөл дээр ажилладаг мэргэжилтнүүд нь ч хэлж байна. Хот живсэн цагт л хожимдож ухаарах гээгүй бол хотдоо хайртай байна уу, нийслэлийн удирдлагууд аа!



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд