Өнгөрсөн онд самарт яваад сураггүй алга болсон эрэгтэйг одоог хүртэл эрэн хайж байна

Өнгөрсөн онд самарт яваад сураггүй алга болсон эрэгтэйг одоог хүртэл эрэн хайж байна

Самарт яваад сураггүй алга болсон эрэгтэйг эрэн хайж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт" гэдэг газар 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 11 сарын 9-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 2023.11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлын улмаас түр зогсоосон.

Мандал сумын Засаг даргын тавдугаар сарын 06-ны өдрийн А/141 дүгээр захирамжийн дагуу эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 06-ны өдрийн 17:50 цагаас дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Байгаль хамгаалагч, ар гэрийнхэн, орон нутгийн иргэптэй хамтран иргэн Г/33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 09-ний өдрийн 09:15 цагт дахин эхлүүлж "Хатант" голоос /урд зүгт 15 км/ явганаар, мөн байрлаж байсан отог “Байшинт” гэдэг газарт очиж 2 хэсэгт хуваагдан зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. Өнөөдөр өглөө дахин эхлүүлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд