Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр /2024.05.09/ 15:00 цагийн үед Тоёота кровн, Хюндэй Бонго, яаралтай тусламжийн 103 машин, 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарсан. Уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ.
Тэдний биеийн байдлыг тодруулахад түргэний тэргийн жолооч мөчдийн хугарал гэх оношоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа бол түргэний эмч гэрээр эмчлүүлж байна. Осолд өртсөн өөр нэг машинд сууж явсан хүүхэд ГССҮТ-д үзүүлээд зөвлөгөө аваад харьжээ.
Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркийн автомашины жолооч эсрэг урсгал сөрсний улмаас осол гарсан байж болзошгүй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.