Мах  килограмм нь 20.000 төгрөг давлаа

Мах килограмм нь 20.000 төгрөг давлаа

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг танилцуулдаг. Тус газрын мэдээлснээр махны үнэ "магнаг" болж, долоо хоногийн өмнөхөөс 0.5-4.1 хувиар өссөн байна. Тодруулбал, үхрийн мах дунджаар ястай нь 18865 төгрөг, цул махны үнэ 20277 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Энэ бол дундаж үнэ. Махны үнэ зах худалдааны төвүүдэд килограмм нь 23-26 мянган төгрөгийн үнэтэй борлуулж буй.

Нөгөөтэйгүүр, нийслэлийн хаврын махны хэрэгцээг хангах зорилготой худалдаалагдаж буй нөөцийн махны тухайд хонины мах кг нь 8900 төгрөг, ямааны мах кг нь 6700 төгрөг, үхрийн мах кг 11,350 төгрөгөөр борлуулж буй. Энэ жилийн хувьд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгэжээ.

Жил бүрийн хавар мах "магнаг" болж нийлүүлэлт доголддог ч энэ жилийн хувьд нийслэлийнхэн махгүй болох эрсдэл отож байгааг эдийн засагчид сануулах болов. Эдийн засагч Н.Энхбаяр "Махны нийлүүлэлт багасах эрсдэл байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хэрэгцээнд бэлтгэсэн нөөцийн мах хангалтгүй.Ирэх зургаадугаар сар хүртэл тасралтгүй худалдаалах уу гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй дөрөв, тавдугаар сард л худалдаалах байх. Үндсэндээ зургаадугаар сард махны нийлүүлэлт тасарч, үнэ өсөх эрсдэлтэй" гэсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд