Комедиан Амараа Ардчилсан намаас нийслэлд нэр дэвшинэ гэлээ

Комедиан Амараа Ардчилсан намаас нийслэлд нэр дэвшинэ гэлээ

"Либертари" намын үүсгэн байгуулагчдын нэг Д.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ идэвхтэй илэрхийлэх болов.Сонгуулиас өмнө Д.Амартүвшингийн намыг УДШ бүртгэж аваагүй. Иймд намынхаа нэр дээр нэр дэвших боломжгүй болсон.Харин зарим гишүүдээ Ардчилсан намын нэр дээр дэвшүүлж, хамтран ажиллахаар болсноо зарласан. Энэ нь АН-тай нэгдсэн хэрэг биш юм.

Тэгвэл Д.Амартүвшин өөрөө АН-аас, тэр дундаа Нийслэлийн тойрогт нэр дэвших хүсэлтэй буйгаа өнөөдрийн "Ардчилсан хүчний холбоо"-ны IV их хурлын үеэр мэдэгдлээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд