Орцонд нэгэн эрэгтэй эмэгтэйн биед нь халдаж албадан хүчилж, лифтрүү оруулж буй камерын бичлэг цацагдлаа

Орцонд нэгэн эрэгтэй эмэгтэйн биед нь халдаж албадан хүчилж, лифтрүү оруулж буй камерын бичлэг цацагдлаа

Орцонд нэгэн эрэгтэй эмэгтэйг хүсэхгүй байхад албадан хүчилж, биед нь халдаж  лифтрүү оруулж буй камерын бичлэг энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр цацагдлаа. Тус бичлэгт буланд нэгэн эмэгтэй сууж байх ба нэгэн залуу биед нь халдаж хамраас нь цус гаргасан байдалтай байв. Улмаар олон залуус орцонд ирж липтенд суусны дараа эрэгтэй эмэгтэйг хүчээр авч явах гэж хүчилсэн байна.

Тухайн зөрчил Эрүүгийн хуулийн 11-р бүлэг нь “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ”-ийн талаарх зохицуулалтыг өөртөө багтаадаг. Тухайлбал:  Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах (11.1), Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах (11.2), Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах (11.3), Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах (11.4), Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах (11.5), Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (11.6), Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх (11.7) гэх мэт. Энэхүү бүлгийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хэмээх нэг зүйлээс бусад зүйлд нь хүний эрүүл мэндэд ХҮНД, ХҮНДЭВТЭР, ХӨНГӨН хохирол учруулсан байхаар зохицуулагдсан байна. Энгийнээр тайлбарлавал гэмтлийн зэрэг ямар гарахаас болон тухайн этгээдийг санаа зоригоос хамаарч, гэмт хэргийн ЗҮЙЛЧЛЭЛ нь өөрчлөгдөнө гэсэн үг. Болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн энэ бүлэгт хамаатуулан хариуцлага тооцохгүй. Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэл гэдэг нь тухайн этгээдийн бие эрхтэнд гэмтэл учруулахыг ойлгоно.

 Гэвч заавал гэмтлийн зэрэг гарч байж, заавал Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл байж хариуцлага тооцно гэж бодож болохгүй. Учир нь Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл байж болох тул Цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн Гэмт хэрэг, Зөрчлийн шинжгүй байсан ч танд хохирол учруулсан бол өөрт учирсан гэм хор, хохирлоо нэхэмжлэн Иргэний хэргийн шүүхэд хандаж болно.

 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5.3 дугаар зүйлд “Хүний биед халдах” талаар зохицуулжээ. Уг зүйлийн 1-д “ХҮНИЙ БИЕД ХОХИРОЛ УЧРУУЛАХГҮЙГЭЭР ХАЛДАЖ ЗОДСОН бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр таны биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн гэм буруутай этгээдэд ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬд заасны дагуу 100 000 төгрөгийн шийтгэл оногдуулна гэсэн үг.

 Хамгийн гол зүйл нь гэм буруутай гэдэг нь НОТЛОГДСОН байх ёстой тул болж өгвөл бичлэг хийж, камертай газар байвал нэн даруй уг бичлэгийг нь хуулбарлан авах, тэнд байсан хүмүүсийн мэдээллийг нь авах ажиллагааг хийж, яаралтай эрх бүхий этгээдэд нь цаг алдалгүй хандах хэрэгтэйг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд