Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн, ногоон автобусны асуудлыг хариуцсан Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ тус хэрэгт гэрчээр дуудагдах хүмүүсийг зарлалаа. Тэрбээр “Түр хорооны хурал энэ сарын 21, 22-нд болно. Нийт нотлох баримтыг шинжлэн судлах нотлох баримтыг гурван бүлэгт асуудлыг хэлэлцэнэ. Үүнд 98 гэрч дуудагдахаар байна. Тодруулбал, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн автозамын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга Ц.Батгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг ногоон автобусны сонсголд гэрчээр дуудна. Худалдан авах ажиллагаанд оролцсон бүх хүнийг гэрчээр дуудахаар боллоо” гэв.
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар тэргүүтэй 98 хүнийг гэрчээр дуудна |