“Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэн халдсан этгээдүүдэд 16 жилийн хорих ял оноожээ

“Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэн халдсан этгээдүүдэд 16 жилийн хорих ял оноожээ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дээрэмддэг гэх бүлэг этгээд Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2024.05.13/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тодруулбал, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд гэгдэх шүүгдэгч Л.Алтанхуяг, Н.Батцэнгэл, Б.Хулансамбуу, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хурлаар шүүгдэгч нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улмаар Л.Алтанхуягт 16 жил хорих ял, Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, Э.Бошигт 1 жил хорих ял, Б.Ууганзаяад 9 жил хорих ял, С.Билгүүнд 6 жил хорих ял, Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, Н.Батдуулгад 5 жил хорих ял, Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, Д.Батмартад 1 жил хорих ял, М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулахад, зэвсэглэсэн этгээдүүд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэж халдсан. Иргэн О-д хутга тулган сүрдүүлж, нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн зэрэг гэмт хэргүүд үйлдсэн байдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд