ТЕНДЕР: “Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны самбар” хийхээр БЗД 450 сая төгрөгийн тендер зарлажээ

ТЕНДЕР: “Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны самбар” хийхээр БЗД 450 сая төгрөгийн тендер зарлажээ

БЗД /2024.05.02/-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар хийх” зорилгоор 450 сая төгрөгийн тендер зарласан байна. Санхүүжилтийн эх үүсвэр өөрийн хөрөнгөөр гэж тодотгожээ.

Сонирхуулахад, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. Тодруулбал,

 Нэгт: Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

Хоёрт: Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

Гуравт: Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

Дөрөвт: Оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

Тавт: олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах зэргийг хориглодог юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд