Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр буюу (2024.1.31) өдрийн 10.30 цагт нас барсан харамсалтай хэрэг боллоо.
Тухайн иргэн ослын улмаас биеийн байдал хүнд 90-95 хувийн түлэгдэлтэй байжээ.
Гал унтраах 63-р ангийн гурван алба хаагч мөн харамсалтайгаар амиа алдсан. Мөн ГССҮТ-д түлэгдсэний улмаас эмчлүүлж байсан 19 настай залуу мөн тэнгэрт халиад буй. Үүгээр, ослын улмаас нас барсан хүмүүсийн тоо тав болж байна.
Мөн 4 хүний биеийн байдал хүнд, түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой байгаа ажээ.