2023 оны байдлаар 17,408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,776 хос гэрлэлтээ цуцлуулжээ

2023 оны байдлаар 17,408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,776 хос гэрлэлтээ цуцлуулжээ

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр /2024.05.15/ тохиож байна. Гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон  31 дэх жилдээ тэмдэглэж байна. Монгол Улс энэхүү өдрийг 2003 оноос тэмдэглэж ирсэн.  2023 онд Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэж байсан. Тэгвэл  энэ жилийн хувьд “Гэр бүлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Монгол Улсад 2023 оны байдлаар 17,408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Манай улсын нийт 983.5 мянган өрхийн:

 163,289 (16.6%) нь 3 ам бүлтэй,

 180,117 (18.3%) нь 4 ам бүлтэй,

 143,278 (14.6%) нь 5 ам бүлтэй,

 87,220 (8.9%) нь 6 ам бүлтэй,

33,109 (3.4%) нь 7 ам бүлтэй,

14,841 (1.5%) нь 8 ам бүлтэй,

 6,688 (0.7%) нь 9 ам бүлтэй,

 6,176 (0.6%) нь 10 ба түүнээс дээш ам бүлтэй өрх байна.

Гэр бүл гэдэг нь хүний амьдралын хамгийн үнэт, эрхэм зүйл юм.  Цаг хугацаа өнгөрч, юмс өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс завгүй амьдралын хэмнэлд дассан. Тиймдээ ч гэр бүл үр хүүхдэдээ гаргах цаг зав хомс болоод байгаа. Эхнэр, нөхөр хоёр биедээ цаг гаргаж ярилцаж ойлголцох нь гэр бүл бат бөх байхын үндэс. Цаашлаад хүүхдүүддээ зориулж тусгайлан цаг заваа зориулж хамт байх нь хүүхэд сэргэлэн цовоо, хайраар дүүрэн байх боломжийг нээж өгнө. Гэр бүл амгалан тайван байх нь улс орны хөгжлийн үндэс болж өгдөг. Тиймээс зөвхөн "Гэр бүлийн өдөр"-өөр гэр бүлдээ цаг гаргах бус цаашид гэр бүлдээ тусгайлан цаг гаргаж  байгаарай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд