Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Тэрбээр, “Одоо мөрдөгдөж байгаа хууль маань 12 бүлэг, 45 зүйлтэй. Шинэчилсэн найруулга нь 11 бүлэг, 44 зүйлтэй. Энэ төслөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй холбоотой заалтууд бүхэлдээ хасагдсан. Манай яаманд саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа учир хасагдсан.
Энэ хуулийн төслийн онцлог нь Монгол Улсын түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангах чиглэлд сайд бүхэн анхаарал хандуулахаар хуульд тусгасан. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн ХНХЯ хариуцаж, халамжийн асуудал яригддаг байв.
Бүх яаманд сайдууд өөрийн эрх, үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой төсөв тусгадаг болох гэж байна. Бид төслөө төр, ТББ-уудаар 20 гаруй удаа хэлэлцүүлж, 450 гаруй санал ирснийг тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд маань дуу хоолойгоо маш сайн хүргэсэн.
Төсөлд шинээр тусгасан дөрвөн зүйл бий. Үүнд:
Салбарт хомсдолтой байгаа хүний нөөцийн асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд хомс байдаг учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвүүд байгуулагдан, ашиглалтад ороход энд ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг УИХ-аар жил бүхэн хэлэлцүүлэхээр тусгасан. 2016 оноос өмнө манай салбарын бодлого халамж хүртэгч гэж, эрүүл мэндийн загварт тулгуурлаж байв. 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бол тусгай эрхтэй хүн биш юм. Бусад хүмүүсийн адил эрхтэй, тиймээс хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бүх салбарт ярих ёстой гэж үзэж, төрийн зарим чиг үүргийн ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлууд эрчимтэй явагдсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудлыг төсөлд тусгасан. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдэд ажиллаж байгаа хүмүүс ажлын байранд тогтворгүй байгаа нийгмийн хангамжийн асуудал орхигдсонтой холбоотой гэв.” гэв.