Сураггүй болсон залууг автобусанд нас барсан байдалтай байхад нь олжээ

Сураггүй болсон залууг автобусанд нас барсан байдалтай байхад нь олжээ

Долоон буудал дахь ажлын газраасаа гараад сураггүй болсон Б.Оч гэх залууг тав хоног эрэн хайж буй. Тэрбээр хамгийн сүүлд эхнэртэйгээ “хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харина” гэж утсаар яриад ажлын байрнаасаа гарсан боловч түүнээс хойш ор сураггүй алга болоод байсан юм.

 Улмаар тавдугаар сарын 15-ны /2024.05.15/ оройн 21:00 цагийн орчимд алга болсон иргэн Б.О нас барсан байдалтай олдсон талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ар гэрт нь мэдэгджээ.

Нас барсан байдалтай олдсон гэх Б.Оч нь 1993 онд төрсөн 31 настай бүжгийн багш мэргэжилтэй. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдрахаар ирээд нэг жил болж буй. Улмаар бүжгийн сургалт явуулахаар “Долоон буудалд” оффис түрээсэлсэн бөгөөд алга болсон тавдугаар сарын 10-ы өдөр тус газраа цэвэрлэж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болгоод гарч явсан байна. Түүний бүжгийн дугуйлан өнгөрсөн Даваа гарагт /2024.05.12/-нд эхлэх байжээ. Гэвч тэрбээр тус өдрийн 16:30 цагаас хойш ор сураггүй алга болоод байсан юм.

 

Тэгвэл бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Монел орчимд автобусанд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэлээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд