1085 автобус утасгүй өндөр хурдны интернэттэй болно

1085 автобус утасгүй өндөр хурдны интернэттэй болно

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно.

 

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 8-26-нд зохион байгуулахад “Лариско медиа групп” ХХК шалгарсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тус компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулав.

Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглож, нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой болж байна. Мөн 6.00-22.00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд