Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ хоёр хоногийн өмнө /2024.05.14/ цацагдсан. Тодруулбал, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон. Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө /2024.05.17/ Эверестийн өмнөд оргилын орчмоос аврагчид олсон талаар “8K Expeditions” компани мэдэгдсэн байна.
Эх сурвалжаас өгсөн мэдээллээр сураггүй болсон хоёр уулчны ар гэрийн таван хүн урьд шөнө /2024.05.15/ Непальд ирсэн болохыг мэдээлсэн юм. Үндсэн отог дээр эрүүл мэндийн улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болж, үлдсэн уулчин Д.Отгонхүү байгаа аж.
Хайгуулийн баг барагцаагаар 8600 м дтд дөхөж байгаа аж. Эверестийн оргил орчимд цаг агаар түр муудсан гэсэн мэдээ авсан ч 4 шерпа зорилтот газраа хүрсэн гэх мэдээллийг өчигдөр эх сурвалж өгсөн юм.
Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол Улсын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан "8К экспидейшн" компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа юм.
Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй. Уулчдын холбооноос сураг гарсан даруйд мэдээлэл өгнө гэдгийг хэлсэн юм.