Аялагч, жуулчдыг зодохоо больёо монголчуудаа

Аялагч, жуулчдыг зодохоо больёо монголчуудаа

Канадаас Португал хүртэл дугуйтай аялал хийж явсан гадаад жуулчин өнгөрсөн сард манай улсад буудалласан. Энэ үедээ монгол хүмүүст зодуулж, бэртэл авсан тухайгаа цахим хуудастаа нийтэлсэн юм. Тэрбээр эмчилгээ хийлгэснийхээ дараа нутаг буцаад буй.

Энэ бол 2024 онд манай улсад болсон 58 кэйсийн ердөө нэг нь. Өөрөөр хэлбэл энэ онд манай улсын иргэд гадаадын жуулчдыг хохироосон 58 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Манай улс аялал жуулчлалын салбараа өөд татахаар хоёр жилийн өмнөөс бодлогын түвшинд ажиллаж буй. Энэ хүрээнд гадаадын алдартай жүжигчид, сошиалд олон дагагч, үзэгчтэй нөлөөлөгчдийг урилгаар авч ирж эх орноо сурталчлуулдаг болсон. Үүний үр дүнд хилийн чандаас Монгол Улсыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэж энэ хэрээр төсөвт цугларч буй орлого, эдийн засгийн үр өгөөжид эерэг нөлөө үзүүлсээр байна.

Энэ жилийн тухайд 13 тэрбумыг төсөвлөж, гаднын жуулчдыг хүлээн авахаар бэлтгэж байна. Гэсэн ч дээр дурдсан 58 тохиолдол бүр манай улсыг чиглэх жуулчдын зарим урсгалыг хаахад нөлөө үзүүлдэг. Хохирсон жуулчид гомдлоо зөвхөн цагдаад өгөөд зогсохгүй өөрийн цахим хуудастаа бичиж, улсынаа хэвлэл мэдээллийн байгууллагад ханддаг. Үүний үр дүнд 100 жуулчин ирэхээр төлөвлөж байсан гэж тооцвол хамгийн багадаа 50 хувь нь аяллаа цуцалдаг байх жишээтэй.

Тиймээс гадаадын аль ч улсын жуулчин манай улсад ирэхэд иргэд хувийн ашиг сонирхлоор хандахгүй, тэднийг хохироох биш тусалдаг, дэмждэг байх соёл дутагдаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд