Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.9-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан ТАТВАРЫГ ХУГАЦААНД нь төлөх” гэж заасан.
Хэрэв та тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөөгүй бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу таны замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалттай байдаг.
Иймд эрхэм Татвар төлөгч Та автотээврийн хэрэгслийнхээ татварыг И-БАРИМТ аппликейшн ашиглан (7-секунтэнд) төлөөрэй...