Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын 1888 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 369-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд эхний дөрвөн сарын байдлаар нийт 3098 хүн нэрвэгдсэн байна. Үүнээс 87 хүн амиа алдаж, нийт учирсан хохирлын хэмжээ 21 тэрбум төгрөгт хүрчээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 153 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 32 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 46 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1657 удаа тус тус бүртгэгджээ.