ЦЕГ: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн газраас олдсон үсийг шинжлэхэд 26 жилийн дараа анх удаа өөр хүний ДНК илэрлээ

ЦЕГ: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн газраас олдсон үсийг шинжлэхэд 26 жилийн дараа анх удаа өөр хүний ДНК илэрлээ

С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас олдсон үсийг ДНК-ын шинжилгээнд өгсөн гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа н.Энхтөр:

С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл нь тогтоогдсон.

Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч анх удаа ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байна. Шинжлэх ухаан техник технологийн ололт амжилтыг ашиглаж хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна.

Энэхүү ДНК мэдээлэл нь урьд нь энэ хэрэгт  холбогдуулан шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Энэхүү ДНК мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд