ДЭЛХИЙД НЭН ХОВОР ГАЙХАМШИГТ ШҮТЭЭНҮҮДИЙГ ЗАЛНА

ДЭЛХИЙД НЭН ХОВОР ГАЙХАМШИГТ ШҮТЭЭНҮҮДИЙГ ЗАЛНА

огд хааны ордон музейгээс Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын музейн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 02-нийг дуустал зохион байгуулна.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран  Богд хааны ордон музейгээс Бурхан багшийн цахиур эрдэнэ, БНСУ дахь Мьянмарын соёлын төв “Олон улсын Буддагийн музей”-гээс Бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ, 5 өнгийн ринсрэл зэрэг дэлхийд нэн ховор гайхамшигт адис жанлав ихтэй шүтээнүүдийг залан 5 дугаар сарын 20-24 -ний өдрүүдэд олны хүртээл болгоно.

Энэрэн нигүүлсэх, бясалгал гэгээрлийг тэргүүн болгогч, амар амгаланг эрэгч эрхэм та бүгдийг хүндэтгэн урьж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд