Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын гурван уулчин Эверестийн оргил руу эр зориг гарган итгэл найдвар өвөртлөн хөтөчгүй, хүчилтөрөгчийн баггүй яваад нэг нь харамсалтайгаар амиа алдаж, нөгөө нь нэг нь сураггүй хэвээрээ байна. Сураггүй алга болсноос хойш зургаа хонолоо. Харин багийн ахлагчийнх нь нүд өвдсөн тул авирлалтаа зогсоож, кэмпээсээ доошоо буусан байдаг. Харин одоогоор 31 настай Л.Пүрэвсүрэнг эрэн хайхад цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа учраас маргаашнаас буюу энэ сарын 19-нөөс хайж эхэлнэ гэсэн албаны мэдээлэл ирсэн байгаа. Эверестэд цаг агаар хүнд салхи шуургатай, дээшлэх тусам хүчилтөрөгчгүй хүн явах ямар ч боломжгүй, агаарын сийрэгжилт бий болдог аж. Харин манай хоёр тамирчин уулын оргил дээр гарсан бөгөөд 8600 метрийн өндрөөс нэгнийх нь олс тасарч унасан бололтой, хадны завсар хавчуулагдан нас барсан байсан гэдгийг ар гэрийнхэнд шпера нар хэлжээ. Харин хугацаа хоног явах тусам нэг уулчин маань амьд олдох боломж тааруу гэдгийг хэлж байгаа юм.
Тухайлбал, 1920 оноос хойш “Эверест”-руу авиралт хийсэн уулчдаас 322 нь харамсалтайгаар амь насаа алдсан байдаг юм байна. Жилд дунджаар дөрвөн хүн амиа алддаг гэнэ. Монголын хоёр уулчинг тавдугаар сарын 12-нд нас барсан гэж Wikipedia-д оруулсан байна.