ХУЛГАНА, ЛУУ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

ХУЛГАНА, ЛУУ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

БИЛГИЙН ТООЛЛЫН 12  2024.05.20 / ДАВАА ГАРАГ/

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 05.07-20.30

Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал (21ц 19м) эхэлнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд