Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг АН-ын гишүүнээр элсчээ.
Тэрээр энэ тухайгаа: "Асуудлыг бариад авбал шийдэж байж салдаг, эрх мэдэлтнүүдийн үгэнд ордоггүй өөрийнхөөрөө зүтгэдэг ядаргаатай сэтгүүлч байсныхаа төлөө өнөөдөр ялладагч боллоо.
Хуулийнханг шударга ажиллаад үнэн мөнийг нь тогтоогоод өгнө гэж зөндөө итгэсэн ч сархадын ширээний ард ЖДҮ-чин дарга нар Өнөрөөг сонгуулиас өмнө янзална гэдэг яриа чихэнд ирлээ.
Хүний эрхийн төлөө дуугардаг, эрх чөлөөг хамгаалдаг хэнтэй ч нэгдэнэ.
Үрсээ, ээж аавыгаа орхиод төмөр торны цаана суухдаа “ЭРХ ЧӨЛӨӨ ҮНЭТЭЙ” гэж Заригийн ногоон ханан дээр тамгалсан.
Алдаа, оноотойгоо хамт намд элслээ.
Өвдөг минь чичирч, хайртай үрсээ санаж, яллагдагч Нарангийн Өнөрцэцэг гэж дуудуулах болгонд сонин дээр АН-ынхан та нар минь надтай хамт байсаан.
Зүдэрч явахад минь гараа тосоод угтаж буй танай намын хаалгыг зөөлөн тогшоод хүндэтгэлтэйгээр орох хүсэлтэй байна.
Хүлээн авна уу?" хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.