ШУУРХАЙ: МАН Удирдах зөвлөл 14.00 цагт, АН УТЗ 12.00 цагт хуралдана

ШУУРХАЙ: МАН Удирдах зөвлөл 14.00 цагт, АН УТЗ 12.00 цагт хуралдана

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд өнөөдөр /2024.05.20/ нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Тиймээс намуудын их, бага хурлууд хурал, Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлүүд хуралдах юм.

  • МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, 14.00 цагт намын Бага хурал хуралдах юм байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслэх бөгөөд Бага хурлын гишүүдийн олонхын саналаар тодруулах юм.
  • Ардчилсан намын Улс төрийн зөвлөл 12.00 цагт намын байран дээрээ хуралдаж, 16.00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал “Corporate” зочид буудалд хуралдахаар товлогджээ.
  • ХҮН намын Удирах зөвлөл мөн өнөөдөр хуралдаж, Их хурлаа мөн үдээс хойш хуралдуулахаар товлосон байна.
  • Үндэсний эвслийн удирдах зөвлөл мөн 10.00 цагт хуралдаж, намын хурал нь 14.00 цагт товлогджээ.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд