Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж, нийтэд зарлана. Урьдчилсан мэдээллээр АН-аас гурван сэтгүүлч нэр дэвших нь тодорхой болоод буй.
Тодруулбал, Төвийн бүсэд Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нэр дэвших бол сэтгүүлч Ч.Лодойсамбуу ХУД-т нэр дэвших юм. Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийн аймгуудаас нэр дэвшихээр болоод байна.
- Говийн бүсийн аймаг буюу Улсын иx xурлын сонгуулийн долоо дугаар тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг хамарна. Энэ тойрог нийт долоон мандаттай.
- Харин ХУД гурван мандаттай.
- Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нэр дэвшиж буй Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг хамарсан тавдугаар тойрог арван мандаттай.