Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөг, татварын дараах дүнгээр 104,000 төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.
Харин 2023 оны ноогдол ашиг болох 286 мянган төгрөгийг санхүүгийн тайлан эцэслэгдсэний дараа иргэн бүрд олгоно.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
Насанд хүрэгчдийн ноогдол ашгийн мөнгө Е-баримтын дансаар орох бол хүүхдүүдийн мөнгө хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжин орно.
Иргэд ЭТТ ХК-ийн хэдэн хувьцаа эзэмшиж буйгаа 158989 дугаарт регистрийн дугаараа илгээн шалгах боломжтой юм.