Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын "Yutong bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авахаар болсон. Хуваарийн дагуу 485 автобус Улаанбаатар хотод ирээд байгаа бол үлдсэн 115 автобусны 50 нь өнөө орой Улаанбаатарт ирэх ба 65 нь хоёрдугаар сарын 2-нд ирнэ. Улаанбаатарт ирсэн 485 автобуснаас 115-ыг нь хувийн гурван компанид долоон жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэй олгоод байна гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.