ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ УХНААГИЙН ОТГОНБАЯР ЗҮҮН БҮСЭД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВЛАА

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ УХНААГИЙН ОТГОНБАЯР ЗҮҮН БҮСЭД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВЛАА

Ерөнхий сайдын зөвлөх Ухнаагийн Отгонбаяр МАН-ын Бага хурлын шийдвэрээр УИХ-ын 6 дугаар тойрогт нэр дэвших эрхээ өвөртөлсөн байна. Зүүн бүс дэх УИХ-ын 6 дугаар тойрог нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас бүрдэж буй тойрог юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай. УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор анх удаа явагдах гэж буй нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх У.Отгонбаярт давуу тал болж байна.  

У.Отгонбаяр МУИС төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр 4 хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авч унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь тодорхой боллоо.

МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, М банкны захирал Л.Соронзонболд нар өрсөлдөхөөр боллоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд