Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ажилтан ӨСВӨР НАСНЫ ОХИНЫГ ХҮЧИНДСЭН ХЭРЭГ ГАРЛАА

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ажилтан ӨСВӨР НАСНЫ ОХИНЫГ ХҮЧИНДСЭН ХЭРЭГ ГАРЛАА

Энэ сарын 19-ны шөнө Зэвсэгт хүчний 017-р ангийн ажилтан 17 настай охиныг хүчиндсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 17 настай Э.У-г гэртээ ганцаараа байх үед нь  зүс таних 21 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчиндсэн байна. Одоогийн байдлаар тус ажилтаныг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр хохирогч охин эмээ өвөөтэйгөө амьдардаг бөгөөд тухайн үед гэртээ ганцаараа байжээ.  

Энэ талаарх мэдээллийг Зэсвэгт хүчний жанжин штабын хурандаа н.Отгонбаяраас тодруулахад, Манай байгууллагад тийм мэдээлэл ирээгүй бид мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм. Эл асуудлыг бид эргэн мэдээлэх болно.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд