Ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг  эхлүүлнэ

Ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүлнэ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2024.05.21/ ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүлнэ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан юм.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд