Т.Доржханд: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд сэтгэл ханамжтай биш байна

Т.Доржханд: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд сэтгэл ханамжтай биш байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийе гэхэд иргэд дуртай байгаагүй. Өнөөдөр ямар чухал байсныг иргэд ойлгосон. Яг үүнтэй адилхан Монгол Улс, Тусгаар тогтнол, ардчилалд хэрэгтэй асуудалд хуулийн шинэчлэл хэрэгтэй. Манай намын гишүүдээс надад санал ирсэн. "УИХ-ын гишүүн, манай намаас нэр цэвэр мундаг, нийгэмд ажлаа хийгээд явдаг хүмүүс. Энэ хүмүүсийг тойроод орон даяар сурталчлаад танилцуулаад явах нь манай намын онцлог байна. Энэ агуулгаараа та хувиа бодоод тойрог руу явах нь буруу. Тиймээс 126 залуугаа дэмжээд жагсалтаар орж, багаа дэмжээд явах нь манай нам, Монгол Улсад хэрэгтэй байна” гэдэг зарчмын шийдвэр гаргасан.

           Үүнээс гадна би МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд сэтгэл ханамжтай биш байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе гээд хамтдаа зүтгэсэн нь үнэн. Намын дарга тойргийн улстөрч байж болохгүй. 3.5 сая иргэдийн төлөө ажиллах, бодлогоороо өрсөлдөх ёстой. Ийм л намын дарга байх ёстой биз дээ. Гэтэл би зүүн бүсээс дэвшинэ гээд явж байгаа нь буруу шүү. Тийм болохоор МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлцмээр байна.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд