Д.ЦЭНДСҮРЭН: Ч.ХҮРЭЛБААТАР ОЮУТНУУДАД “АХЫГАА ДЭМЖЭЭРЭЙ” ГЭЭД 100 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ГЭЛЭЭ

Д.ЦЭНДСҮРЭН: Ч.ХҮРЭЛБААТАР ОЮУТНУУДАД “АХЫГАА ДЭМЖЭЭРЭЙ” ГЭЭД 100 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ГЭЛЭЭ

 Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуулийн санал худалдаж авах зорилгоор мөнгө тараасан хэмээн Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Ч.Хүрэлбаатар Увс аймгийн оюутан залуучуудын дунд “Хаврын тэргүүн-2024” хэмээх сагсан бөмбөгийн тэмцээн хийсэн. 1000 гаруй оюутан, залуус цуглуулж, тэднийг тусгай өрөөнд оруулж “Удахгүй сонгууль болно. МАН-аас 10 хүн нэр дэвшинэ. "Ахыгаа дэмжээд саналаа өгөөрэй" гээд 100 мянган төгрөг тараасан байна. Увс аймгийн мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Я.Бат-Орших, Увс аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Ц.Баянмөнх, “Амарсанаа” ХХК-ийн захирал Ө.Барссүрэн нар гурван өдрийн турш 100 мянган төгрөг тараасан. Энэ нь Сонгуулийн хууль болон Эрүүгийн тухай хууль зөрчиж байгаа болохоор тэдэнд арга хэмжээ авахыг шаардаж, ЦЕГ, Сонгуулийн Ерөнхий хороонд хандаж байна. Ч.Хүрэлбаатар сонгууль болгоноор мөнгө тараадаг. 2012 оны сонгуулиар мөнгө тараасан нь баригдаж, нотлогдож туслах нь ял авч байсан. Нялх хүүхэдтэй ээжийг сонгууль өгүүлэх гэж авч яваад хүүхэд нь нас барсан. Тус хэргийг хуулийнхан шалгахгүй өнгөрүүлж байсан” гэв.

 

Д.ЦЭНДСҮРЭН: Ч.ХҮРЭЛБААТАР ОЮУТНУУДАД “АХЫГАА ДЭМЖЭЭРЭЙ” ГЭЭД 100 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ГЭЛЭЭ


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд