Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Үүнээс “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшилт яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь “Үндэсний Эвсэл-ийн нийт нэр дэвшигчдийн 10 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбарынхан эзэлжээ. Тэдгээр нь бүгд энэ салбарынхаа “акул”-ууд байгаа нь бүр ч олзуурхмаар. Тухайлбал, Төвийн бүсийн тойрогт ХАА салбарт 26 жил ажилласан туршлагатай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Л.Баяртулга, ХААИС-д 16 дахь жилдээ багшилж буй, Монгол улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхэд ажиллаж байгаа Т.Насанжаргал, Австри, Герман улсад боловсрол эзэмшсэн, агрономич, хөрс судлаач, доктор, салбартаа 28 жил ажилласан туршлагатай Б.Ундрах-Од нар багтжээ.
Н.Номтойбаярын хувьд энэ өвөл Ирланд руу явж, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого боловсруулах талаар ажил хэрэг болгоод байсан. Энэ зорилтынхоо хүрээнд хөдөө аж, ахуйн салбарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэжээ.
Нэр дэвшилтэд жин дааж буй дараагийн мэргэжилтнүүд бол хуульчид. Нэр дэвшигчдийн 30 орчим хувийг хууль, эрхзүйн салбарынхан эзэлж байна. Тэд салбартаа багадаа 20 жил ажилласан байгаа нь хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлөхөд чухал үзүүлэлт болох нь мэдээж. “Үндэсний Эвсэл”-д их, дээд сургуулийн захирал, гадна, дотны сургуулиудад багшаар ажиллаж, мэргэшсэн боловсролын салбарынхан ч цөөнгүй хувийг эзэлж байна.
Товчхондоо, нэр дэвшилтийг харахад олонд танигдсан нүүр царайг хайхаас илүү бодлого тодорхойлоход шаардлагатай мэргэшсэн нэгнийг илгээхийг зорьсон нь харагдаж байна. “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр 21 аймгаар тойрохдоо тарни мэт давтаж явсан “1 улс төрч - 1000 мэргэжилтэн” зарчмаа тун чиг сайн барьчихаж. Тэр нь ч нүдээ олжээ.