Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Он гарснаас хойш скүүтер, цахилгаан унадаг дугуйтай холбоотой зам тээврийн 36 осол бүртгэгджээ. Тэр дундаа сүүлийн үед хэрэглээнд нэвтрээд буй суррон /Surron/ цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэн хүний амь нас хохирсон тохиолдол гарсныг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв. Энэ талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа н.Очирбат хэлэхдээ “Иргэдэд анхааруулахад эцэг эхчүүдийн хараа хяналт чухал байна. Скүүтерийг насны хязгаарлалтаар явуулах боломж байгаа ч эцэг эхчүүд мэдээлэл өгөхгүй байна.
Ялангуяа Suron тээврийн хэрэгслийг эцэг эхчүүд хүүхдэдээ авч өгдөг, замын хөдөлгөөнд оролцохдоо сундалдаг, бусдын хөдөлгөөнд аюул учруулах зүй бус үйлдэл хийх тоглох нөхцөл үүсдэг. Жолооч, явган зорчигчдод эрсдэл үүсэх, улмаар хүний амь эрсдэл нөхцөл гарч байна. Иймээс эцэг эхчүүд анхаарал хяналт тавьж Suron унуулахгүй байх хэрэгтэй.
Энэ чиглэлд манай алба арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Suron бол мопидноос илүү буюу 50 км цагаас дээш хурдтай тул явганы замаар явуулах боломжгүй. Нийтийн хэрэгцээний замаар зорчуулахад шаардлага хангахгүй нөхцөл бүрдэж байна. Үндсэндээ А ангиллын тээврийн хэрэгслийн төрөлд орж байна. Аль болох Suron тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй байх тэр дундаа зориулалтын спортын талбай, уулын талбайд ашиглах нь зөв юм. Нийтийн хэрэгцээний замд ашиглах нь зохисгүй. Иймээс эрхзүйн зохицуулалтыг эргэж харах шаардлагатай” гэлээ.
Манай улсад импортоор орж ирж байгаа “Sur ron bike” маркийн тээврийн хэрэгсэл нь 4 кВт-аас дээш цахилгаан хөдөлгүүртэй байгаа аж. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн "А" үнэмлэхийг шаардах учиртай. Гэтэл Surron bike маркийн тээврийн хэрэгсэл нь “авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” /MNS 4598:2020/ стандартын 13, мотоциклд тавих техникийн шаардлагыг хангахгүй байгаа аж.