Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна" гэж хуульчилсан байдаг. Энэ дагуу өнөөдөр Дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж бүх нийтээр амарч буй.
Зарим иргэдийн дунд "Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх үү" гэсэн асуулт түгээмэл байгаа юм.
Тэгвэл ТЦА-наас "Бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй тул өнөөдөр хязгаарлалт үйлчлэхгүй" гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй билээ.