Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Microsoft Start сайтад, одоогоос гурав хоногийн өмнө гэхээр намууд УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулж буй өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд холбогдох мэдээлэл нийтлэгджээ.
Доторх агуулга өмнө нь олонтой бичиж байсан "Админерал" ХХК болон Бортээгийн нүүрсний уурхай. Харин анхаарал татсан нэг шинэ мэдээлэл бол, "Админерал"-ын үйл ажиллагааны хүрээнд 30 сая ам.долларыг Д.Амарбаясгаланд шилжүүлсэн гэх Quzhou Longyuan Trading" Co., Ltd болон "Hong Kong Ruishen Global Group компанийг шалгуулахаар интерполд хандсан тухай. Засгийн газар энэ асуудлаар интерполд хандаж, мөнгөний эх үүсвэрийг судлахаар болсон гэж бичжээ. Харин ЗГХЭГ-ын дарга нь өөрөө Д.Амарбаясгалан юм.
Дээрх 30 сая ам.долларын зорилго тодорхойгүй бөгөөд 2023 онд шилжиж орж ирсэн. Улмаар үүнийг Д.Амарбаясгаланг санхүүжүүлсэн мөнгө гэж үзэх боломжтой талаар дурджээ.
Өмнө нь цувралаар Д.Амарбаясгалангийн нэр холбогддог "Админерал" ХХК болон Бортээгийн нүүрсний уурхайд түшиглэсэн баяжуулах үйлдвэрийн талаар бичиж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж байсан үе бий. Энэ нь Д.Амарбаясгалангийн эрх баригч нам доторх тодорхой хэмжээний хагарал, үл ойлголцлын гол шалтгаан болсоор ирэв.
Харин сүүлийн жилүүдэд, Монголд өрнөж буй асуудлаар гадаадын хэвлэлд нийтлэл гарах нь олонтой тохиолдох болсон. Нийтлэлийг хэн бичив гэдгийг, авторыг нь шүүж үзвэл монгол хүн байх нь ч цөөнгүй. Харин Microsoft Start бол хэвлэл мэдээллийн байгууллага биш ч өндөр статус бүхий платформ мөн. Д.Амарбаясгаланд холбогдон нийтлэлийг Сеок Чен гэгч бичжээ. Тэр өмнө нь MSN-д олон нийтлэл бичиж байсан намтартай аж.
Нийтлэлд, Д.Амарбаясгаланг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй ч баялгийн хараал хүртсэн нэгэн гэж онцолжээ. Үүнээс харахад, мөн МАН-ын нэр дэвшигчид тодруулах Бага хурал болсон өдөр нийтлэгдэж таарсан гэхээр зорилго, зохион байгуулалттай гэж хардах бололцоо бий юм. Д.Амарбаясгалангийн өрсөлдөгч хэсгээс үүнийг бичүүлсэн байх магадлалтай. MSN бол сэтгүүл зүйгээр дагнадаггүй, нийтлэлийн хатуу бодлогогүй газар.
Харин нийтлэлд бичигдсэн ихэнх агуулга ил тод бөгөөд нээлттэй.
Ташрамд, Д.Амарбаясгалан баруун бүсийн тойрогт нэр дэвших мандатыг намаасаа аваад буй юм.
MSN-ий нийтлэлтэй ЭНД ДАРЖ танилцаарай