Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчдийн жагсаалтад Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг бичигджээ. Тэрбээр дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулсан нэгэн.
МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийн дунд Д.Алтанхуяг гэсэн нэрс зураггүй тодорхой мэдээлэлгүй байсан нь балетчин Д.Алтанхуяг байжээ. Тэр өөрөө улс төрд хүч сорихоор болсон уу? Эсвэл нам нь түүнээс шаардсан уу гэх асуултыг олон нийт тавьж байгаа юм. Учир нь сонсгогчид өдгөө хэрсүү байж урлаг, спортын салбараас өөрсдийн төлөөлөл болгож сонгохгүй гэх яриа ч нэлээдгүй эрчээ авч буй билээ.
Д.Алтанхуяг нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.
Түүний намтар:
- 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.
- 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн
- 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцалцсан.
- 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан
- 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан
- 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.
- 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн
- 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.