Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэний зориг, ногоон нам хэдхэн хоногийн өмнө Үндэсний хорооны хурлаа хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тус намд элсэж Үндэсний хорооны хуралд нь оролцсон байна. Тэрбээр өчигдөр ИЗНН-ын Дархан-Уул аймгийн намын хорооны даргаар сонгогджээ. Х.Цагаанбаатар тус намын хурал ардчилсан, шударга болсонд баяртай байгаа аж.
Х.Цагаанбаатар “Би энэ намыг сонгож орсон. ИЗНН-д итгэл хүлээлгэж байгаа бүх хүнд баярлалаа. Монгол Улсынхаа ирэаэдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж байна. Нийгэмд болохгүй байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хамтдаа зүтгэх болно" гэжээ. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уул аймаг буюу 43 дугаар тойрогт нэр дэвшиж байсан юм.