Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь залилангийн хэргээр зургаан удаа ял шийтгүүлж байсан Б.Н нь Э.Б-гийн эзэмшлийн үүрэн холбооны ... дугаараас хохирогч эмэгтэй Л.Х-гийн ... дугаарт залгаж охин нь мэтээр ярьж таньд мөнгө байна уу гэж хуурч, 300.000 төгрөгийг сууж явсан таксиний жолоочийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч ийн мэдүүлжээ.
“... Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ... тоот гэртээ байхад 9936 ... гэсэн дугаараас залгаад дугаар андуурсан байна гэж хэлсэн. Дараа нь Тэгээд 9529 ... гэсэн дугаараас залгаад охин чинь байна, танд мөнгө байна уу гэхээр нь би охин Гэрэлмааг гэж бодож 400.000 төгрөг байна гэж хэлсэн чинь яаралтай мөнгө хэрэг болоод байна, та гараад ATM ороод явуулчих гэсэн. Би гэрээс гараад Төгөл худалдааны төвийн ATM орж нэг танихгүй эрэгтэй хүнээс гуйж ... данс руу нь 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд явуулсан данс руу нь шилжүүлсэн. Би мессеж уншиж чадахгүй болохоор тухайн үед анзаарч хараагүй. Их сул дуутай залуухан эмэгтэй байсан...”
Харин таксиний жолооч ийн мэдүүлжээ.
“... Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 120 мянгат дээрээс нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь авсан чинь ахаа надад карт байдаггүй. Манай эмээ надад мөнгө явуулах юм, таны дансны дугаарлуу шилжүүлж авч болох уу гэж хэлэхээр нь өөрийн дансыг өгөхөд 300.000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг нь Ард кино театрын Хаан банкны АТМ-аас авч өгсөн. Тэгээд 11 дүгээр хорооллын Номин худалдааны төвд хүргүүлж, надад таксины мөнгө 5000 төгрөг өгсөн. 165-168 см өндөртэй, 23-25 орчим насны, хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, цагаан царайтай эмэгтэй хүн байсан. Надад нэрээ хэлээгүй, таксинд суусан цагаасаа буух хүртлээ гар утсаараа яриад яваад байсан...”