Газын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг БНХАУ-ын технологиор хүчитгээд наадмын өмнө ашиглалтанд оруулна гэв

Газын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг БНХАУ-ын технологиор хүчитгээд наадмын өмнө ашиглалтанд оруулна гэв

ОК-оос өгсөн мэдээллээр газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 80 хувь нь гэмтэлтэй тул нураах шаардлагатай гэж мэдээлсэн. Харин ажлын хэсгээс тухайн байрны 8 хувь гэмтэлтэй, засварлах боломжтой гэж дүгнэсэн байдаг. Ийм зөрүүтэй дүгнэлт гаргасанд тус байрны оршин суугчид эгдүүцэж, хэвлэлийн хурал хийж байсан билээ. 

Харин мэргэжлийн комиссыг дахин байгуулж сайтар нягталсны эцэст тус байрыг "ашиглах боломжтой" гэж дүгнэжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: 

-207-р байртай холбоотой их аятайхан дүгнэлт саяхан гарсан. Ажлын хэсгээс "хийцлэлтэд алдаа гарсан" гэж дүгнэсэн. Гэвч үүнийг дотроос нь хүчитгэж шийдэх боломжтой юм билээ. Хятадын нэг компанийн технологи байна. Түүгээр хүчитгээд, наадмын өмнө ашиглалтад оруулчих төлөвлөгөөтэй байна. Тэгэхгүй бол оршин суугчид нь зутарч дууслаа хэмээн Бажи&Ялалт ярилцлагад орохдоо ярьжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд