Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн нэг сарын хугацаанд улс орон даяар хөдөлгөөн өрнүүлээд буй юм.
Тодруулбал, өнөөдөр "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.Өнгөрсөн 04 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлэх тухай тогтоолыг баталсан. Хөдөлгөөний хүрээнд 21 аймаг, 330 суманд нийт 15 мянга гаруй малчинд мэдээлэл өгч ажилласан байна. Мөн нэг сая гаруй малчдад цахим хэлбэрээр мэдээлэл хүргэж ажилласан талаар хөдөлгөөнөөс мэдээллээ.
Тэгвэл хөдөлгөөн өрнөсөн нэг сарын хугацаанд 1400 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, тэдгээрийн 600 гаруй нь арилжааны банкуудад зээлийн хүсэлтээ судлуулж байна. Мөн 150 гаруй хоршооны зээл баталгаажиж нийт зээлийн дүн 10 тэрбум төгрөг болжээ.