20 тэрбумаар баригдах үерийн даланг хүлээсээр дараагийн үертэй золгох нь

20 тэрбумаар баригдах үерийн даланг хүлээсээр дараагийн үертэй золгох нь

Ойр тойронд нь шуудайтай элс овоолсон зам талбай нь эвдэрсэн энэ байдал арван сарын өмнөх дүр зураг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил Нийслэлд 3-4 хоног үргэлжлэн орсон борооны улмаас хот тэр аяараа усанд автаж толгойтой болгоныг сандаргасан. Энэ үед хотын удирдлагууд гүүр байгууламж нураах , үерийн далан суваг барих асуудлыг хурцаар хөндөж байсан ч өнөөдөр гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийгээгүйг нэгэн жишээнээс харж болох юм. Натур орчмын 36 орон сууц усанд автаж, хэдэн арван автомашин живж, гэрээсээ өмссөн хувцастайгаа гарч бусдыг нь үерт урсгасан олон хүн бий.Гэтэл тэднийг хохирлоо гээд төр харж үзээгүй талаар оршин суугчдын төлөөлөл хэлж байна. Тэд 1 тэрбум орчим төгрөгийн хохирол амсжээ. Магадгүй энэ үерт гадаададажиллаж хөдөлмөрлөсөн цуглуулсан мөнгөөрөө Монголдоо сайхан амьдрах гэсэн ч хүсэл тэмүүлэлтэйгээр ирж өөрийн бизнесээ эхлүүлсэн хоромхон төдийд юу ч үгүй болж үлдсэн . Тэдний нэг нь Ш.Ганбаяр. Тэр өөрийн гэсэн студитэй байсан бөгөөд үерээр юу ч үгүй болсон. Ингээд 230 сая төгрөгийн хохирол амсаад байгаагаа учирлалаа. Түүний хувьд дахин эрсдэлд орохыг хүсэхгүй байгаа учир даруй хугацаанд далан, үер усны байгууламж барихыг шаардав. Ийн бидэнтэй уулзсан иргэд дараах тайлбарыг өгч байна.“Одоо л далан барих ажлыг эхлүүлэхгүй бол сонгууль өнгөрвөл мартагдана. “4 дүгээр сард далан барих ажил эхэлсэн" хэмээн Хотын менежер Б.Төрхүү хэлсэн. Гэтэл эхний тендер шалгаруулалтын хариу 5 сард гарч байгаа юм. Ингээд далан хийгдэх нь гэж бодтол тендерт шалгарсан Бодь групп бичиг баримтын зөрчилтэй гээд цуцлагдсан. Одоо дараагийн тендер авах компани шалгартал 6 дугаар сар гарна. Компани шалгарлаа гэхэд ажил эхлэх гэсээр байтал 7 дугаар сар. Ажил эхлээд явж байтал наадам ээлжийн амралт тохионо гээд бодвол энэ далангийн ажил 9 дүгээр сар хүртэл гацна” хэмээв.Натурын гүүрээс Замын цагдаа хүртэл 1.5 км үргэлжлэх гүүрийг 20 орчим тэрбум төгрөгөөр барихаар болсон . Тэгвэл энэ ажлыг гүйцэтгэх компани олдохгүй байгаа талаар Баянзүрх дүүргийн 43-р хорооны Засаг дарга Б.Баярсайхан онцоллоо.

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд