БЗД-т байрлах дэлбэрэлтийн бүсийн ойролцоох ЕБС-ийн сургуулиуд танхимаар хичээллэнэ

БЗД-т байрлах дэлбэрэлтийн бүсийн ойролцоох ЕБС-ийн сургуулиуд танхимаар хичээллэнэ

Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас дэлбэрэлтийн газын хий агаарт тархсан эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Тиймээс тус бүсэд харьяалагдах сургуулиудын сурагчдын эцэг эхийн зүгээс хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргасан. Тухайлбал, осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон "Глобал" олон улсын дунд сургууль байрладаг.

Эцэг, эхчүүдийн зүгээс эрүүл мэндийн эрсдэлийг  харгалзаж, цахим хичээлийг үргэлжлүүлэх санал дахин гаргасан ч танхимын хичээлийг үргэлжлүүлнэ гэдгийг 133 болон Глобал олон улсын дунд сургуулиас мэдэгджээ.

Энэ долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэн бөгөөд зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалж зарим сургууль цахимаар хичээллэж буй юм. Харин ирэх долоо хоногоос нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургууль танхимаар хичээллэх аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд