Орон сууцны залиланд он гарснаас хойш 50.1 тэрбумын хохирол учирчээ

Орон сууцны залиланд он гарснаас хойш 50.1 тэрбумын хохирол учирчээ

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагад шийдвэрлэж буй гэмт хэрэг зөрчлийн гаралт болон иргэдээс ирүүлсэн санал асуулгатай холбоотой мэдээллийг өглөө.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 36.4 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 96343 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 2375 удаагийн давтан үйлдэл бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, залилан үйлдсэн этгээд дахин бусдыг залилах нь их байдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Ялангуяа сүүлийн үед орон сууц зарах, түрээслэхтэй холбоотой гэмт хэрэг нийтлэг бүртгэгдэж байгаа бол дараа нь цахим орчинд бусдыг залилж байна. Мөн гадаад улсад виз гаргана гэх залилан цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Үүнийг задалбал, орон сууцтай холбоотой залилангийн гэмт хэрэгт сүүлийн 10 жилийн байдлаар 750 хэрэгт 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 710 холбогдогчтой 14 хэрэгт 50.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд