Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхний өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан бөгөөд тэдний нэг нь тус Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өөрөө юм. Түүнийг Хургатайхайрхан ХХК-ийн эцсийн өмчлөгч гэдгээр нь тус сонсголд оролцуулахаар дууджээ.