Зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын ХОЁР нь ЭНДЖЭЭ

Зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын ХОЁР нь ЭНДЖЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарсан хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа бичжээ. Уг асуудлыг Даланзадгад сумын тавдугаар сургуультай утсаар холбогдож тодруулахад "Дээрх харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Бусдын сэтгэл зүй, эрүүл мэндтэй холбогдох асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Харин Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Даланзадгад суманд 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины ард зорчиж явахад том оврын машин мөргөж, амиа алдсан хэрэг бүртгэгдсэн. Өөр мэдээлэл алга" гэх тайлбарыг өгсөн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд